Хот байгуулалт, хотын стандартын газар
ЭРХЭМ ЗОРИЛГО: Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тодотгох ажлыг Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн боловсруулах ажлыг зохион байгуулж батлуулах, хэрэгжилтийг нийслэлийн эдийн засаг, нийгмийн нөөц боломжид тулгуурлан иргэдийн оролцоотой төлөвлөх, хот байгуулалтын үйл ажиллагааг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан иргэн, хуулийн этгээдэд хурдан шуурхай, хүртээмжтэй байдлаар зохион байгуулах, хяналт тавих.
НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ХӨТӨЛНӨ
Хот байгуулалт, хотын стандартын газар нь үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж нийт албан хаагчдыг эрүүл, аюулгүй ажлын байраар хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг байнга дээшлүүлж ажиллана.
Төрийн албаны ёс зүйг дээдлэн сахиж, үнэнч шударга, ил тод байдлыг эрхэмлэн ажиллана.
Нийслэл хотын хөгжлийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхи, санаачлага, хүсэл зориг, хөдөлмөр, зүтгэлээр бусдыг үлгэрлэн манлайлна.
Албан хаагч бүрийг сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлж, нийслэл хотынхоо төлөө урам зориг, эрч хүчтэйгээр ажиллах сэтгэл зүйн болон ажлын таатай орчныг бий болгох байгууллагын соёлыг төлөвшүүлнэ.
Хариуцсан ажлынхаа чанар, гүйцэтгэлийг төлөвлөсөн хугацаанд нь, зорилтот түвшинд нь хүргэхийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллана.
Орчин үеийн техник, технологи, ололтот туршлагыг эзэмшиж үнэ цэнээ нэмэгдүүлэн төрийн албан хаагч болон хувь хүний хувьд тасралтгүй хөгжинө.
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах болон үе шатны төлөвлөлт хэрэгжихэд хяналт тавих, төсөл хөтөлбөрүүд боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулна. ;
Иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн барилга барих хүсэлтийг холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.;
Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хэрэгцээ, хангамж, ашиглалт, чанарын байдалд судалгаа гаргах, төлөвлөлт боловсруулна.;
Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс, дэд төвийг байгуулах, хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баримт бичгийн төслийг боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, санал өгөх, шинжлэх ухааны үндэслэл бүхий ТЭЗҮ боловсруулна.;
Барилга, байгууламжийг паспортжуулах, чанар, насжилтыг тодорхойлох, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийх, эрсдэлтэй барилгуудын зориулалтыг өөрчлөх, хүчитгэх, буулгах саналыг гаргана.;
Барилга, байгууламжийн угсралтын ажлын явцад хяналт тавих, хот байгуулалт, барилгажилтын хяналтын мэдээ, мэдээллийг Хот байгуулалтын мэдээллийн санд оруулна.;
Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэл хийж, гудамж талбай нэр өгөх, нэрэмжит болгох, барилга байгууламжийг мэдээллийн санд бүртгэж, хаяг дугаар олгох.;
Хот байгуулалтын хөгжлийн стратеги, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хөгжлийн хэтийн болон ойрын зорилтыг оновчтой төлөвлөхөд иж бүрэн мэдээллийг бүрдүүлэх, мэдээллийн сангийн үндсэн хэрэглэгчид болон иргэдийг шаардлагатай үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй.;
Нийслэлийн хөгжлийн бодлогод нийцүүлэн хотын стандартын тогтолцоог боловсруулах ажлыг зохион байгуулах, Ерөнхий архитектораас өгсөн чиглэлийн дагуу норм ба дүрэмд санал өгч оролцох, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэглэх, дагаж мөрдөхөд чиглэсэн удирдамж, арга зүйн тогтолцоог хөгжүүлнэ.;
Хот байгуулалт, хотын стандарт, норм дүрмийн хэрэгжилтийг хангаж, аюулгүй, чанартай, тогтвортой, иргэдэд ээлтэй хотын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх.;
1. Хот байгуулалт, хотын стандартын хэрэгжилтийг хангах
2. Хотын орчны чанар, аюулгүй байдлыг сайжруулах
3. Тогтвортой, ногоон хотын хөгжлийг дэмжих
4. Хяналт-шинжилгээ, үнэлгээг үр дүнтэй хэрэгжүүлэх
5.Дижитал шилжилт, мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх
Хэлтэс: Захиргаа, удирдлагын хэлтэс
Хариуцсан ажилтан: Хэвлэл мэдээлэл, олон нийт, дотоод ажил хариуцсан ажилтан Т.Арман
Утас: 72707700 (дотуур утас 1036)
Өрөөний дугаар: 1010
И-мэйл: t.arman@uda.ub.gov.mn