Мэдээ, мэдээлэл

Хот байгуулалт, хотын стандартын газар

2025-05-02

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна

“Улаанбаатар Марафон 2025”-ын хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бөгөөд энэ төрөлд нийт 954 хүн гүйхээр бүртгүүлжээ. 5 км-ийн зайд 2451 иргэн гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 794 хүн бүртгүүлсэн байна. Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар оролцох боломжтой. Энэ төрөлд 700 хүн бүртгүүлээд байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар гүйх бөгөөд одоогийн байдлаар 135 хүн бүртгүүлжээ. Бүртгэлийн хураамж нь зай тус бүрээс хамааран 5000 төгрөгөөс 90,000 төгрөгийн хооронд байна. Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй. Та бүхнийг "Улаанбаатар Марафон 2025" олон улсын гүйлтэд найз нөхөд, гэр бүл, хамт олноороо оролцож, нэгэн өдрийг эрүүл мэндийнхээ төлөө үр бүтээлтэй өнгөрүүлэхийг уриалж байна. Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ulaanbaatar.marathon.mn цахим хаягаар болон “Hipay” аппликейшнээр бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олголт 2025.05.10-20-ний хооронд үргэлжилнэ.

2025-04-09

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХОТЫН СТАНДАРТЫН ГАЗРЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтад байгууллагын ёс зүйн дэд хорооны тухайн жилийн үйл ажиллагааны тайланг өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээллэнэ гэж заасан бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын ёс зүйн дэд хорооны 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлантай танилцана уу.

2025-04-24

"АГРО-СИТИ"

"АГРО-СИТИ" ДАГУУЛ ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ТЕНДЕР ЗАРЛАГДЛАА. ? ? Улаанбаатар хотын хүнс, нарийн ногооны хэрэглээг хангах, импортын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дотооддоо бий болгох чиг үүрэг бүхий "АГРО-СИТИ" дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын тендерт урьж байна. Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 05-р сарын 07-ны өдөр 11-р сарын 25-ны өдөр Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх Олон улсын өдөр

11-р сарын 25-ны өдөр Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг эрчүүд эв санаагаа нэгтгэж “Цагаан туузатны өдөр”-ийг зохион байгуулах

11-р сарын 29-ны өдөр Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн Олон улсын өдөр

12-р сарын 01-ний өдөр ДОХ-той тэмцэх Олон улсын өдөр

12-р сарын 03-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын өдөр

12-р сарын 05-ны өдөр Олон улсын сайн дурынхны өдөр

12-р сарын 10-ны өдөр Олон услын хүний эрхийн өдөр

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян Монгол Улсад:

Монгол Улсад 1997 оноос эхлэн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв санаачлан НҮБ-ын Хүн Амын Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр өнөөг хүртэл жил бүр тасралтгүй зохион байгуулж ирсэн.

Аяны зорилго:

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх талаар төр засгийн vvрэг, амлалтын хэрэгжилтийг шаардах, нөлөөлөх,

Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон нийтийн ойлголт, оролцоог нэмэгдvvлэх,

Мөн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хeвгvvд, эрчvvдийн оролцоог нэмэгдvvлэх,

Хэвлэл мэдээллийн ажилтнуудад жендэрийн мэдрэмжтэй сэтгvvл зvйн нөлөөлөл хийхэд чиглэн зохион байгуулдаг.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүр дэлхийн өнцөг булан бүрт НЭГ ӨДӨР, НЭГ ЦАГ ХУГАЦААНД, НЭГ УРИАН ДОР НЭГДЭЖ, тэмдэглэдэг хэдий ч тухайн улс орон өөрийн орны ХАМГИЙН ЧУХАЛ АСУУДАЛД анхаарал хандуулан уриа гаргаж, зохион байгуулдаг.

Тухайлбал Монгол Улсад:

1997 он Хүчирхийлэлгүй өдөр

1998 он Гэр бүлийн хүчирхийлэл Гэмт хэрэг мөн

2002 он Хүчирхийлэлгүй соёл уламжлал, зан заншлыг бий болгоё!

2003 он Хүчирхийлэлгүй амьдрал-Бидний эрх!”

2004 он Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийлэл нь хүний эрхийн зөрчил!

2005 он Эмэгтэйчүүд эрүүл бол хүн тeрeлхтeн эрүүл

2006 он “Хүний эрхийг дээдэлж, эмэгтэйчүүдийн эрхийг хүндэлье!

2007 он Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцье!

2008 он Хүний эрхийг эмэгтэйчүүдэд-Хүний эрхийг бүгдэд!

2009 он Амла, Биелүүл, Шаард!

2010 он Охид, эмэгтэйчүүд аюулгүй байх эрхтэй!

2011-2014 он Бодит хамгаалалт- Хуулийн шинэчлэлт

2015 он Хүн л хүчирхийлэлд цэг тавьж чадна

2016 -2017он Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!

2018 он Эерэг БОЛ Г0Ё

2019 он Ойлгоё хүндэлье!

2020 он Яг Одоо!

Хүчирхийллийг цэглэе. Нийгмийг хүн бүрт, ялангуяа охид, эмэгтэйчүүдэд жинхэнэ утгаар ээлтэй, аюулгүй болгоход төр болон төрийн бус, олон улсын байгууллага, иргэн, аж ахуй нэгжүүд нэгдэн эв санаагаа илэрхийлэн тус аянд нэгдэж, бодит өөрчлөлтийг бий болгоход хамтран ажиллаж жилээс жилд хүрээгээ тэлсээр байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://www.facebook.com/16DayCampaignMongolia/?ref=pages_you_manage

2024-12-03

ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-шалтаг бүү тооч

"ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-шалтаг бүү тооч" уриатай "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" 16 хоногийн аянд Нийслэлийн Хяналт шалгалтын газрын хамт олон нэгдэж байна

2025-04-30

Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүллээ

Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний нэг нь “Улаанбаатар метро” төсөл юм. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өнгөрсөн оны 10 дугаар сард зарласан. Тэгвэл I шатны тендерийг энэ сарын 28-ны өдөр нээлээ. Уг тендерт 7 улсын 27 ААН материалаа ирүүлсэн байна. Тодруулбал, Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад улсын компаниуд материалаа ирүүлжээ. Үүнд, 1.China Railway 20th Bureau Group Co., Ltd 2.ALSTOM Transport SA 3."Norinco International Cooperation" 4.Woojin Industrial Systems Co Ltd 5.China Railway Group Limited 6.China State Construction Engineering Corp.,Ltd 7.Kolon Global Corporation 8.Максрөүд ХК 9.Акционерное общество «Дороги и Мосты» 10.CHINA FIRST HIGHWAY ENGINEERING COMPANY LIMITED 11.Power construction corporation of China, Ltd 12.Poly Changda Engineering Co Ltd 13.Samsung C&T Corporation 14.Чайна Гэжуба Групп Лимитэд Компани 15.Shandong Luqiao Group Co., Ltd 16.Daeati Co.,Ltd 17.LS ELECTRIC Co Ltd 18.Hyundai Rotem Company 19.Crrc Dalian Co., Ltd 20.Аржкапитал 21.Dawonsys Co Ltd 22.STraffic Co., Ltd. 23.Ilsung construction Co.,Ltd 24.Larsen & Toubro Limited 25.Си Эм И Си инженеринг ХХК 26.China Second Metallurgy Group Co.,Ltd 27.Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК Хуулиwйн дагуу дараагийн шатны тендерийг ирэх тавдугаар сарын 5-нд зарлана. Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро нь Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх юм. Улаанбаатар метроны шугамын урт нь 19,4км байх бөгөөд нийт 15 ширхэг өртөөнөөс бүрдэнэ. Цагт 17,206 хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байна. Мөн Зогсоол хоорондын зай 1.3 км. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх нийт аяллын хугацаа 31 минут 25 секунд байхаас гадна уг төсөл амжилттай хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 40,4 хувиар нэмэгдэх боломжтой.

2025-04-25

Тэндэр шалгаруулалтын зарлал

2025-03-31

Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто зогсоолын нэгдсэн бодлогын талаар хэлэлцлээ. Авто зогсоолын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр мэдээлэл өгөв.Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1801 байршилд 113.356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байдаг бөгөөд нэг жолооч зогсоол хайхдаа 26 минутыг зарцуулдаг байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцанд амьдарч буй айл өрхүүд нийт 199.676 тээврийн хэрэгсэлтэй. Харин орон сууцны хорооллууд нь нийт 80.000 зогсоолтой бөгөөд хүртээмж 40.1 хувьтай байна. Хүртээмжийг нэмэгдүүлэхэд 119.676 зогсоол шаардлагатай.Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “06:00–20:00 цагийн хооронд зогсоолын ашиглалтын түвшин, зогсоолоор үйлчлүүлэх хэв шинжийг ялган судалсан бөгөөд эрэлт зогсоолоор үйлчлүүлэх зорилгоос хамааран харилцан адилгүй байна. Өдрийн цагаар оффис орчимд, шөнийн цагаар оршин суугч ихтэй орон сууцны бүсэд, холимог зориулалттай бүсүүдэд бүх цагуудад зогсоолын эрэлт өндөр байна” гэлээ. Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр зогсоолын тоо 68.908-аар нэмэгдэх юм. Ингэснээр одоо байгаа зогсоолын хүртээмж 75 хувьд хүрнэ. Мөн 120 мянгат орчимд далд зогсоол барих бөгөөд нийт 7000 орчим зогсоолтой байхаар төлөвлөөд байна

2025-04-01

Чиг үүргийн давхцалтай нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч хоёр агентлагийг татан буулгана

Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгана гэдгийг хотын дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлсэн. Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Харин нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх, төрөөс гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын талаар баримталж байгаа бодлого, стратеги, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. Эдгээр чиг үүргийг хэрэгжүүлж байгаа газар, хэлтэс дүүргүүдэд мөн байдаг. Чиг үүргийн давхцал улс, дүүргийн хэмжээнд байгаа учраас дээрх хоёр байгууллагыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагаар ажиллуулах шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Бид өнөөдөр төрийн хэмнэлт гэж ярьчихаад чиг үүргийн давхцалтай бүтэц байлгаад байж таарахгүй. Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой. Энэ хүрээнд зарим төслийн нэгжийг ч татан буулгах ажил эхлүүлнэ” хэмээн мэдэгдлээ. Одоогийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд авч үзвэл нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буулгана. Татан буулгах үйл ажиллагаа эрх бүхий байгууллагын шийдвэр, журмын дагуу явагдана. Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу дараах дарааллаар татан буулгах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүнд, 23 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасан тухай улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ. 24 дүгээр зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичгийг бүрдүүлнэ. 25 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг бүртгэнэ. 26 дугаар зүйл. Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна.