Мэдээ, мэдээлэл

Хот Байгуулалт, Хотын Стандартын Газар

"Хотын дарга сонсож байна" 150150 тусгай дугаараар иргэдээс ирсэн санал, гомдлыг шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

2026-10-14
"Хотын дарга сонсож байна" 150150 тусгай дугаараар иргэдээс ирсэн санал, гомдлыг шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

            Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах "Хотын дарга сонсож байна" тусгай дугаарыг энэ оны наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн.

150150 тусгай дугаарт хоёр сарын хугацаанд Хот байгуулалт, хотын стандартын газарт иргэдээс нийт 362 хүсэлт ирсэнээс, 346 хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, хариу хүргүүлсэн байна.  16 хүсэлт судлах шатанд хүлээгдэж байна.

 

Тус газарт ирсэн өргөдлийн 63,6% гомдол, 3,5% мэдээлэл, 30,3% хүсэлт, 2,6% санал ирүүлсэн байна. 

 Иргэд 150150 тусгай дугаарт мессеж үнэгүй илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn и-мэйл хаягаар холбогдох боломжтой.


Туслах
Мэдээллийн туслах
Та кирилл үсгээр бичнэ үү