Мэдээ, мэдээлэл

Хот Байгуулалт, Хотын Стандартын Газар

“БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦААД ИРДЭГ” уриан дор үргэлжилж байгаа “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

2026-05-18
“БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦААД ИРДЭГ” уриан дор үргэлжилж байгаа “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

         Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "ТЭРБУМ МОД" үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын хамт олон 2026 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ОЛОН УЛСЫН ЭКО ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН-ийн төслийн талбайд Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан “ТЭРБУМ МОД - ИХ БАРИЛГА 100 ЖИЛ - 100 МОД” нийт 100 ширхэг Бурханы мод буюу Хайлаас мод шинээр тарьж, тарьсан модоо арчлан, усалгаа хийж, орчны талбайг цэвэрлэн идэвхтэй оролцлоо.

      Хайлаас мод нь өөрөөсөө эерэг энерги ялгаруулах чадвартай, хөрсний орчин шаардахгүй, усалгаа, арчилгаа бага шаардана, өөрийн хүссэн хэлбэртээ оруулан тайрч засах бүрэн боломжтой юм.


Туслах
Мэдээллийн туслах
Та кирилл үсгээр бичнэ үү