Хот байгуулалт, хотын стандартын газар
Энэхүү стандарт нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хамаарах зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутагт холбогдох хууль эрх зүйн хүрээнд зэрлэг амьтдад ээлтэй хашааг барих, ашиглах шаардлагыг тогтооно. Энэхүү стандартыг тухайн газрыг эзэмшигч, өмчлөгч, ашиглагч, иргэн аж ахуйн нэгж дагаж мөрдөнө. Энэхүү стандарт нь төмөр зам, авто зам, шугаман дэд бүтцийн хамгаалалтын хориг хашаа, газар тариалангийн талбайн хашаанд хамаарахгүй.