Улаанбаатар хотын гудамж талбайн нэршил

Нийслэл Улаанбаатар хотод анх 1997 оны НИТХ-ын “Нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбай, барилгад нэр дугаар олгох, нэрэмжит болгох” журам батлагдсан ба тус газар нь 2006 онд НИТХТ-ийн 269 дүгээр тогтоолоор дээрх журмыг шинэчлэн батлуулж гудамж, зам талбайг нэршүүлэх, нэрэмжит болгох, барилгажсан болон зуслангийн хэсэгт баригдсан барилга байгууламжийг хот байгулалтын мэдээллийн санд бүртгэж хаяг, дугаар олгох ажлыг сүүлийн 20 жил тасралтгүй хийж байна. Нийслэл Улаанбаатар хотод гудамж, зам, талбайг нэршүүлэх, нэрэмжит болгох асуудлыг Хаягжуулалтын тухай хууль, Засгийн газрын 2019 оны 325 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ын дагуу Нийслэлийн Засаг Даргын 2020 оны А/1120 дугаар захирамжаар батлагдсан нэрийн комисс болон холбогдох газруудаас саналыг авч нэгтгэн НИТХ-аар хэлэлцүүлж шийдвэр гаргуулдаг.